2021-2022 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын хаврын элсэлтийн бүртгэл 2022.01.31–2022.02.14–ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтийн шалгалт 2022 оны 02 сарын 17-нд цахимаар явагдах ба шалгалтаас 2 хоногийн өмнө шалгалт өгөх заавар, шифр, нэвтрэх нэр, нууц үгийг цахим шуудангаар илгээснээр бүртгэл баталгаажна. Хувийн мэдээллийг дутуу бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдахыг анхаарна уу.
Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын ТСҮАЗЖ-ын 4.2.2-т заасны дагуу доктор, магистрын танхимын сургалт, магистрын цахим сургалтын элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.
Нийт тэнцсэн элсэгчдийг 2 сарын 18-нд Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын вэб хуудсанд байрлуулна.
Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.