АШУҮИС-ийн захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэг зарлагдаж байна

Тэтгэлэгийн хэмжээ: Магистрантад 3 хүртэл сая төгрөг, докторантад 5 хүртэл сая төгрөг бэлэн бусаар олгоно.

Энэхүү тэтгэлэг нь АШУҮИС-ийн төгсөлтийн сургалтад суралцагсдын судалгааны ажлыг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага:

Тэтгэлэг хүсэгч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу хоёроос дээш улирал, 10-аас дээш багц цагийн хичээлийг 3.4 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан Монгол Улсын иргэн байх.
  • АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу өөрийн судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг батлуулж, ёс зүйн зөвшөөрөл авсан, судалгааны ажлаа идэвхтэй хийж буй суралцагч байх.
  • Суралцагч нь сургууль, тэнхим, хөтөлбөр хооронд шилжиж байгаагүй, жилийн чөлөө аваагүй байх.
  • Судалгааг АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн хийх.
  • Суралцагчийн харьяалах тэнхим эсвэл профессорын баг тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх.
  • АШУҮИС-ийн дүрэм, журам зөрчиж, сануулга авч байгаагүй байх.

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 2-р сарын 15-аас 3-р сарын 15 хүртэл.

Бүрдүүлэх материал:

Тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргаж буй суралцагч нь дараах материалыг бүрдүүлэн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар (ТСБЗГ)-т хүргэнэ. Үүнд:

  • Тэтгэлэг хүсэгчийн (анкетын загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Голч дүнгийн тодорхойлолт
  • Удирдагч багшийн тодорхойлолт
  • Судалгааны ажлын танилцуулга (Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, явц зэргийг дэлгэрэнгүй тусгаж 1000 үгэнд багтааж бичнэ)
  • Харьяалах тэнхим ба профессорын багийн дэмжсэн тодорхойлолт
  • АШУҮИС-ийн хүрээлэнгийн захирал эсвэл лабораторийн эрхлэгчийн албан бичиг
  • Хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг

Сонгон шалгаруулалтын дүнг 4 сарын 2 дах долоо хоногт зарлана.

Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *