АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын 2021 оны 02 сарын 09 өдрийн А/28 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулна. Магистр, докторын сургалтын элсэлт нь жилд 2 удаа явагдана.
/Хавар 02-р сарын 1-15-ны хооронд, намар 08-р сарын 25-аас 09-р сарын 10-ны хооронд/
Суралцагч нь доорх дэс дарааллын дагуу магистрын диссертац бичиж хамгаална.
- Мэргэжлийн суурь хичээлийн 10 багц судалсан байх
- Тэнхимийн хурлаар орох: (Тэнхимээс хурлыг зарлана)
- Судалгааны ажлын сэдэв батлуулах
- Судалгааны ажлын арга аргачлал батлуулах
- Судалгааны ажлын удирдагч багш, зөвлөх багш томилуулах
- Ёс зүйн хорооны хурлаар орж ёс зүйн зөвшөөрөл авах
- Мэргэшүүлэх хичээлийн 12 багц цаг судалсан байх
- Судалгаа эхлэх (Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх)
- Явцын хэлэлцүүлэгт тэнхимийн хурлаар 1 удаа орно.
- Ёс зүйн хорооны хурлаар орж ёс зүйн дүгнэлт гаргуулах
- Урьдчилсан хамгаалалтад орох: (ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-ын 4.2-д заасан)
- Урьдчилсан хамгаалалтад ороход бүрдүүлэх материалыг ЭНД ДАРЖ үзнэ үү
- Жинхэнэ хамгаалалтад орох: (ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-ын 4.2-д заасан)