АНУ-ын Виржиниа Коммонвельт их сургуулийн профессор Денис Бүрнетийн “ЧАНАРЫН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалтанд урьж байна

Сайн байцгаана уу,Та бүхэндээ төгсөлтийн баярын мэнд хүргэе. 
НЭМС нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй Фулбрайт зөвлөх мэргэжилтний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  тус хөтөлбөрийн хүрээнд НЭМС-д АНУ-ын Виржиниа Коммонвельт их сургуулийн нийгмийн ажлын профессор, Докторын хөтөлбөрийн захирал, Нийгмийн ажлын докторын сургалтыг хөгжүүлэх ажлын хэсгийн өрөнхийлөгч, Колумбын их сургуулийн хүндэт профессор Денис Бүрнет 2023 оны 5 дугаар сарын 15-наас нэг сарын хугацаагаар зочин профессороор ажиллаж байна. image (2) (1).png

Профессор Денис Бүрнет нь Фулбрайтын мэргэшсэн судлаачийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Олон улсын судлаачийн хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг, Ботсвани, Төв Азийн болон Балканы орнуудад 10 гаруй жил ажилласан туршлагатай. Мөн нийгмийн ажил, дээд боловсролын хөтөлбөрийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн.

НЭМ-ийн сургуульд ажиллах хугацаандаа профессор Денис Бүрнет нь бакалаврын хөтөлбөрийн цогц чадамж, хичээлийн уялдааг хангах чиглэлээр тус сургуулийн ЭМНАНУ-ны тэнхимтэй хамтран ажиллаж байна.   

Профессор Денис Бүрнет АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарт болон судлаачдад зориулан Чанарын судалгааны арга зүй сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. 

Эхний хичээл 2023 оны 5 дугаар сарын 24 өдөр 16.00-18.00 цагт болно. Та бүхэн дараах зүүм линкээр сургалтанд оролцоно уу. 

Topic: Qualitative research method
Time: May 24, 2023 04:00 PM Irkutsk, Ulaanbaatar
Join Zoom Meeting
https://us06web.zoom.us/j/81489420455?pwd=cTkxNERLNTllSGE5NklQbFhDMWIzdz09

Meeting ID: 814 8942 0455
Passcode: 587398

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *