Сайн байцгаана уу? Эрдэмтэн багш, эмч, судлаачид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэн, Монголын Үүдэл Эсийн Нийгэмлэг, Био-Анагаахын сургуулийн Гистологийн тэнхим, Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс хамтран зохион байгуулж буй
“Gene, Cell and Tissue Research & Regenerative Medicine 2021” эрдэм шинжилгээний олон улсын II хуралд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь их, дээд сургуулийн багш нар, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажил хийж буй судлаачдын дунд нээлттэйгээр 2021 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд цахим хурал болон гардан үйлдлийн сургалт хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах болно.
Эрдэм шинжилгээний хуралд урилгаар Солонгос, Япон, Нидерланд, Монгол улсын нэр хүндтэй эрдэмтэд, эмч, судлаач нар судалгааны ажлын үр дүнг танилцуулах болно.
Хуралд бүртгүүлэх:
2021 оны 11 сарын 12-ны Эрдэм шинжилгээний олон улсын II цахим хуралд бүртгүүлэх бол энд дарна уу. /Үнэ төлбөргүй/
2021 оны 11 сарын 13-ны Гардан үйлдлийн сургалтад бүртгүүлэх бол энд дарна уу. Нийт 20 хүн тус сургалтанд хамрагдах боломжтой тул амжиж бүртгүүлнэ үү. /Бүртгэлийн хураамж: 25’000₮/
Хурал болон сургалтын хөтөлбөрийг дор хавсаргасан материалаас харна уу.
Цахим хурлын холбоос бүртгүүлсэн и-мэйл хаягаар очих болно.
Хүндэтгэсэн, Хурлын зохион байгуулах комисс