АШУҮИС-ИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН НАМРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА.

АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын намрын
элсэлтийн бүртгэлийн элсэлт дараах мэргэжлийн чиглэлээр элсэлт авна.

Элсэлтийн бүртгэл дууссаны дараа 2025.09.10-ны веб хуудсаар шалгалт өгөх заавар, нэвтрэх нэр, нууц үгийг байршуулна. (Хувийн мэдээллийг дутуу
бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл
цуцлагдахыг анхаарна уу.)


Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр,
докторын сургалтын элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.
Нийт тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 09 дүгээр сарын 12-нд веб хуудсанд байршуулна.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  1. Бүртгүүлэхдээ https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж Төгсөлтийн (Магистр, доктор) хэсэгт дарж бүртгүүлнэ. 
  2. Бүртгэл эхлэх: 2025.08.19 өдрийн 08:30 минут.
  3. Бүртгэл хаах: 2025.09.09 өдрийн 17:30 минут.
  4. Элсэлтийн шалгалт: 2025.09.11 өдөр цахимаар авна.
  5. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан QR-р төлөх)
  6. Бүртгүүлэгчдийн мэдээлэл ХУР системээс татах бөгөөд гадаадад төгсөн, дипломын мэдээллээ ХУР системд бүртгүүлээгүй элсэгчид Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган дипломын мэдээллийг заавал бүртгүүлсний дараа элсэлтийн бүртгэл хийгдэнэ.
  7. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин QR кодоор хураамжаа төлнө.
  8. Мэргэжлийн чиглэл, суралцах түвшинг зөв сонгож бүртгүүлэхийг анхаарна уу. Бүртгүүлсний дараа мэргэжлийн чиглэл, суралцах түвшинг солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй болно.

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

Докторын сургалт:

Мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэрХөтөлбөрийн индексСургалтын багц цагСургалтын хугацаа
1Анагаах ухаан8-091201603 жил
2Био-Анагаах ухаан8-091401603 жил
3Нийгмийн эрүүл мэнд8-098801603 жил
4Уламжлалт анагаах ухаан8-091701603 жил
5Нүүр ам судлал8-091101603 жил
6Эм зүй8-091601603 жил
7Сувилахуй8-091301603 жил
8Хөдөлгөөн засал8-091501603 жил
9Хөдөлмөр засал8-091502603 жил
10Эх барихуй8-091302603 жил

Магистрын танхимын сургалт:

Мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэрХөтөлбөрийн индексСургалтын багц цагСургалтын хугацаа
1Анагаах ухаан7-091201302 жил
2Био-Анагаах ухаан7-091401302 жил
3Нийгмийн эрүүл мэнд7-098801302 жил
4Уламжлалт анагаах ухаан7-091701302 жил
5Нүүр ам судлал7-091101302 жил
6Эм зүй7-091601302 жил
7Сувилахуй7-091301302 жил
8Хөдөлгөөн засал7-091501302 жил
9Хөдөлмөр засал7-091502302 жил
10Эх барихуй7-091302302 жил

Магистрын цахим сургалт:

Мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэрХөтөлбөрийн индексСургалтын багц цагСургалтын хугацаа
1Анагаах ухаан7-091201302 жил
2Сувилахуй 7-091301302 жил
3Нийгмийн эрүүл мэнд7-098801302 жил
4Уламжлалт анагаах ухаан7-091701302 жил
5Нүүр ам судлал7-091101302 жил
6Эм зүй7-091601302 жил

Жич: 1 багц цагийн үнэлгээ 197.000 төгрөг.

Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. (Амжилт хүсье)

Жич: 1 багц цагийн үнэлгээ 197.000 төгрөг.

Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

Утас: 77757575-1025