АШУҮИС-ийн хүрээлэн, лабораторийг түшиглэн судалгаагаа хийж байгаа
магистрантад 3 хүртэл, докторантад 5 хүртэл сая төгрөгийн (урвалж бодис, багаж
хэрэгсэл, программ худалдан авах, өгүүлэл хэвлүүлэх зардал зэрэгт зориулагдсан)
тэтгэлгийг 50 хүртэлх суралцагсдад сонгон шалгаруулж олгоно.
Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага:
● Монгол Улсын иргэн байх
● АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад хөтөлбөр, төлөвлөгөөний суралцаж 3.2 ба
түүнээс дээш голч дүнтэй байх
● Судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг хэлэлцүүлсэн байх
● Суралцагч нь сургууль, тэнхим, хөтөлбөр хооронд шилжээгүй байх
● Судалгааг АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн хийх
● Харьяалах тэнхим эсвэл профессорын баг тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх
Бүрдүүлэх материал:
Тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргаж буй суралцагч нь дараах материалыг
бүрдүүлэн төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар (ТСБЗГ)-т хүргэнэ.
Үүнд:
● Тэтгэлэг хүсэгчийн хүсэлт
● Тэтгэлэг хүсэгчийн анкет энд дарж авна уу
● Иргэний үнэмлэхийн хуулбар
● Голч дүнгийн тодорхойлолт
● Удирдагч, зөвлөх багшийн тодорхойлолт
● Судалгааны ажлын танилцуулга (судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, явц
зэргийг дэлгэрэнгүй тусгаж 1000 үгэнд багтааж бичнэ)
● Харьяалах тэнхим ба профессорын багийн дэмжсэн тодорхойлолт
● АШУҮИС-ийн хүрээлэнгийн захирал эсвэл лабораторийн эрхлэгч, эмнэлгийн даргын
тодорхойлолт
● Хэрэв хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд
эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх бол тухайн сэтгүүлийн зөвшөөрсөн албан
бичиг
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 02 дугаар сарын 22 – 03 дугаар сарын 22-ны 17:00 цаг хүртэл
Сонгон шалгаруулалтын дүнг 04 дүгээр сарын 1 дэх долоо хоногт зарлана.
Зохион байгуулагч
Төгсөлтийн Сургалтийн Бодлого Зохицуулалтын Газар