АШУҮИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Эрдмийн чуулган-66 ЗАР5.jpg

АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” салбар хуралдаанууд 2024 оны 4 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд, нэгдсэн хуралдаан 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдана.

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” нэгдсэн хуралдаанд зочин илтгэлүүд, салбар хуралдааны шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж, АШУҮИС-ийн 2023 оны “Шилдэг судлаач”-ийг шалгаруулах, 2023 онд Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд хариуцлагатай зохиогч, нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор бүтээл хэвлүүлсэн багш судлаачдад бүтээлийн урамшуулал, батламж олгох үйл ажиллагаа зохион байгуулагдана.


Нэгдсэн хуралдаанд зориулан “Эрдмийн чуулган-66” эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл, салбарын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан“ сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, багш судлаачдын хүртээл болно.

Салбар эрдмийн чуулган зохион байгуулах хуваарь:

Салбар хуралдаанЗохион байгуулах өдөрӨрөөний дугаар
Анагаах ухааны салбар хуралдаан2024.04.04№139, №140
Нүүр ам судлалын салбар хуралдаан2024.04.04Оюутны соёлын төв
Сувилахуйн салбар хуралдаан2024.04.04№111
Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаан2024.04.05№140
Био-анагаахын салбар хуралдаан2024.04.05№111
Эм зүйн салбар хуралдаан2024.04.05№139
Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан2024.04.05Оюутны соёлын төв
Эрдмийн сургуулийн салбар хуралдаан /Магистр, доктор/2024.04.05Эрдмийн сургууль №9
Анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдаан2024.04.05Эрдмийн сургууль №3
Төгсөлтийн дараах сургалтын салбар хуралдаан /Резидент эмч/2024.04.04Эрдмийн сургууль №9

Эрдэм шинжилгээний илтгэл хүлээн авах хугацаа:

     Илтгэлийн хураангуйг 2024.03.10-ны өдөр хүртэл хүлээн авна. ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

     Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

     “ЭРДМИЙН ЧУУЛГАН-65” Илтгэлийн эмхэтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.


Зохион байгуулагч:
     Шинжлэх ухаан, технологийн газар

     Мэргэжил дээшлүүлэх институт

     Био-Анагаахын хүрээлэн
     Анагаах ухааны хүрээлэн
     Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
     Бүрэлдэхүүн сургуулиуд

Хурал зохион байгуулах ажлын хэсэг

     Утас: 7775-7575 (1010)

     Цахим шуудан: conference@mnums.edu.mn

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *