АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

АШУҮИС-ийн хүрээлэн, лабораторийг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрантад 3 хүртэл, докторантад 5 хүртэл сая төгрөгийн (урвалж бодис, багаж хэрэгсэл, программ худалдан авах, өгүүлэл хэвлүүлэх зардал зэрэгт зориулагдсан) тэтгэлгийг 50 хүртэлх суралцагсдад сонгон шалгаруулж олгоно.

Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад хөтөлбөр, төлөвлөгөөний суралцаж 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх
  • Судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг хэлэлцүүлсэн байх
  • Суралцагч нь сургууль, тэнхим, хөтөлбөр хооронд шилжээгүй байх
  • Судалгааг АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн хийх
  • Харьяалах тэнхим эсвэл профессорын баг тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх

Материал хүлээн авах хугацаа:

2023 оны 02 дугаар сарын 08-аас 03 дугаар сарын 15-ны 17:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал:

Тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргаж буй суралцагч нь дараах материалыг бүрдүүлэн төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар (ТСБЗГ)-т хүргэнэ. Үүнд:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет энд дарж авна уу
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Голч дүнгийн тодорхойлолт
  • Удирдагч багшийн тодорхойлолт
  • Судалгааны ажлын танилцуулга (судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, явц зэргийг дэлгэрэнгүй тусгаж 1000 үгэнд багтааж бичнэ)
  • Харьяалах тэнхим ба профессорын багийн дэмжсэн тодорхойлолт
  • АШУҮИС-ийн хүрээлэнгийн захирал эсвэл лабораторийн эрхлэгч, эмнэлгийн даргын тодорхойлолт
  • Хэрэв хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх бол тухайн сэтгүүлийн зөвшөөрсөн албан бичиг

Сонгон шалгаруулалтын дүнг 04 дүгээр сарын 2 дахь долоо хоногт зарлана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *