АШУҮИС-ийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, нөөцийн үр ашигтай менежментийг нэвтрүүлэх зорилгоор Эмнэлгийн үлгэрчилсэн дүрмийг баталсан.
Дүрэмд заасан эмнэлэг дундын бүтцийн нэгжүүдийг байгуулж, үйл ажиллагаагаа эхэллээ. Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар Нүүр ам судлалын төв эмнэлгийн удирдлагатай НАСТЭ-ийн дүрэм, Эмнэлэг дундын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Мөн АШУҮИС-ийн Tөв эмнэлгийн хамт олонтой уулзаж үйл ажиллагааг жигдрүүлэх талаар үүрэг өгч, аргачлалаар хангалаа.