Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангийн санаачлагаар Төрийн өмчийн их сургуулиудын захирлууд “Хамтын ажиллагааны санамж бичиг”, төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд Төрийн өмчийн их сургуулиудын эрх зүй, багш, оюутны хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ судалгааны ажил, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр нийт 38 арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.