АШУҮИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын намрын элсэлт зарлагдлаа

АШУҮИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын намрын
элсэлтийн бүртгэл 2024 оны 08 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 03–ны
өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтийн шалгалт  2024 оны 09 дүгээр сарын 05-нд цахимаар явагдах
ба шалгалтын өмнөх өдөр шалгалт өгөх заавар, шифр, нэвтрэх нэр, нууц үгийг
цахим хуудсанд байршуулж бүртгэл баталгаажна. Хувийн мэдээллийг дутуу
бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл
цуцлагдахыг анхаарна уу.
Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр,
докторын сургалтын элсэгчдээс мэргэжлийн ба Англи хэлний шалгалт авна.
Нийт тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 09 дүгээр сарын 06-нд Төгсөлтийн
сургалтын бодлого зохицуулалтын газрын вэб хуудсанд байршуулна.
(http://gp.mnums.edu.mn/)
Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. (Амжилт хүсье).

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *