Магистр, докторын сургалтын элсэлтийн шалгалт

АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад суралцахаар хүсэлт гаргасан хүмүүсийг бүртгэх хугацаа дууссан бөгөөд бүртгүүлсэн хүмүүсээс 2024 оны 02-р дүгээр сарын 07- ны өдөр шалгалт авна.

Шалгалт нь  мэргэжлийн болон англи хэлний нийт 100 тестээс  бүрдэх ба 2024 оны 02 дүгээр сарын 07-ний өдрийн 09:00-21:00 цагийн хооронд цахим хэлбэрээр явагдана.                   

Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байна.

Жич: Та цагийн менежментийг оновчтой төлөвлөн, цахим орчин болон комьпютер сайн бэлтгэн шалгалтандаа хамрагдахыг хүсье.

 Доктор, магистрын танхимын сургалт,  магистрын цахим сургалтад элсэгчид доорх холбоосоор нэвтэрч шалгалтаа өгнө үү.

Шалгалт өгөх талбарын холбоос: http://mdl.mnums.edu.mn/gpm  


Нэвтрэх нэр: Бүртгүүлсэн мэйл хаяг

Нэвтрэх нууц үг: Регистрийн дугаарын үсэггүй 8 оронтой тоог оруулна.

Шалгалтын хариуг: 2024 оны 02-р сарын 08-ны өдрийн үдээс хойш http://gp.mnums.edu.mn/ вэб хуудаст байршуулан нэгдсэн байдлаар мэдээллэх болно.

Танд амжилт хүсье.

Таны овог нэрээр шифрийн дугаар үүсгэсэн байгаа тул энд дарж харна уу.

АНХААРАХ:

Өнөөдөр буюу 2024 оны 02-р сарын 06-ны өдөр 15:00 хойш систем рүү нэвтрэн нэр болон нууц үгийг оруулан шалгана уу!

Та энд дарж шалгалт өгөх Moodle системийн заавартай танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *