АШУҮИС нь судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд залуу эрдэмтдийг АШУҮИС-д хийгдэж буй судалгааны төсөлт ажилд оролцуулах зорилгоор “АШУҮИС- ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах” журмын нөхцөл шаардлагын дагуу докторын дараах судлаачийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах нийтлэг шаардлага:
- Докторын зэрэг хамгаалаад 5 жилээс хэтрээгүй байх.
- Докторын дараах судалгаа нь 2 хүртэлх жил байна.
- АШУҮИС-тай хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид хамрагдаж болно.
- АШУҮИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, их сургуулийн эмнэлгийг түшиглэн хийнэ.
- Докторын дараах судлаач, удирдагч нь ТСБЗГ-тай гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
- Докторын дараах судлаач нь Web of science, Scopus, Pubmed мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр эсвэл хариуцлагатай зохиогчоор 1-ээс доошгүй өгүүлэл хэвлүүлнэ.
- Докторын дараах судлаач нь багшийн зэрэглэлээр сард 2.6 сая төгрөг, жилд 31 сая төгрөгөөр цалинжина.
- Докторын дараах судлаачийг их сургуулиас гадуур давхар ажил эрхлэхийг хориглоно.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Докторын дипломын хуулбар;
- Бүтээлийн жагсаалт;
- Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;
- Докторын дараах судалгааны төслийг бүрэлдэхүүн сургууль хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжсэн хурлын шийдвэр;
- Төслийн удирдагчийн дэмжсэн тодорхойлолт;
Бүртгэлийн материалыг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл Эрдмийн сургуулийн 2 тоотод хүлээн авна.
Холбоо барих:
- Хаяг: АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн, 2 тоот
- Утас: 77757575 – #1025
- И-мэйл хаяг: graduate.policy@mnums.edu.mn
Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар