АШУҮИС-ИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА

2023-2024 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын хаврын
элсэлтийн бүртгэл 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 02 дугаар сарын 05–ны
өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтийн шалгалт  2024 оны 02 дугаар сарын 07-нд цахимаар явагдах
ба шалгалтын өмнөх өдөр шалгалт өгөх заавар, шифр, нэвтрэх нэр, нууц үгийг
цахим хуудсанд (gp.mnums.edu.mn) байршуулсанаар бүртгэл баталгаажна. Хувийн мэдээллийг дутуу
бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдахыг анхаарна уу.
Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр,
докторын сургалтын элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.
Нийт тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 02 дугаар сарын 08-нд төгсөлтийн
сургалтын бодлого зохицуулалтын газрын цахим хуудсанд байршуулна.
(gp.mnums.edu.mn)
Жич : Төгсөлтийн сургалт (магистр, доктор) ба төгсөлтийн дараах сургалтанд
(резидент) давхар суралцах боломжгүйг мэдэгдье.

Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. (Амжилт хүсье).

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *