2022-2023 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын хаврын
элсэлтийн бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 12–ний
өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтийн шалгалт 2023 оны 02 дугаар сарын 15-нд цахимаар явагдах
ба шалгалтын өмнөх өдөр шалгалт өгөх заавар, шифр, нэвтрэх нэр, нууц үгийг
цахим шуудангаар илгээснээр бүртгэл баталгаажна. Хувийн мэдээллийг дутуу
бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл
цуцлагдахыг анхаарна уу.
Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр,
докторын сургалтын элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.
Нийт тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 02 дугаар сарын 16-нд төгсөлтийн
сургалтын бодлого зохицуулалтын газрын вэб хуудсанд байршуулна.
(http://gp.mnums.edu.mn/)
Жич : Төгсөлтийн сургалт (магистр, доктор) ба төгсөлтийн дараах сургалтанд
(резиндент) давхар суралцах боломжгүйг мэдэгдэе.
Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. (Амжилт хүсье).