“Сайн байцгаана уу?
Европын Холбооны Erasmus Mundus “DigiHealth-Asia” төслийн хүрээнд АШУҮИС болон МУИС хамтран ажиллаж байгаа бөгөөд төслий үр дүнгээр магистрын судалгаа хийх 3-4 судлаач оюутныг сонгон шалгаруулна.
Энэ ажлын хүрээнд 2 үр дүн хүлээгдэж буй :
1) Анагаах ухаан дээр суурилсан хиймэл оюун ухааны (/Machine Learning/Artificial Intelligence in Healthcare) талаар мэдлэгтэй эмч, мэргэжилтнүүдийг бэлдэх үүднээс АШУИС-МУИС хамтарсан сургалтын хөтөлбөрийг магистрантур болон мэргэжил дээшлүүлэх түвшинд боловсруулан хэрэгжүүлэх.
2) НАСС-ийн эмнэл зүйн чиглэлээр амны хөндийн камерын тусламжтайгаар Мachine Learning/Artificial Intelligence-ийн загварчлалаар Pilot case -ийг хэрэгжүүлж улмаар шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх, зайн оношлогоо, зөвөлгөөнд ашиглах.
Доорх шаардлагыг хангасан судлаач оюутан бидэнтэй 11 сарын 11-дотор холбогдоно уу. Бүртгүүлсэний үндсэн дээр ярицлаганд оруулах бөгөөд товыг жич зарлана.
Судлаачдад тавигдах шаардлага :
1. АШУҮИС-ийн 1 дамжааны магистрант
2. Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай
3. IT болон Компьютерын зохих түвшний мэдлэгтэй
4. Статистикийн программууд дээр ажиллах чадвартай
5. Багаар хамтран ажиллах чадвартай байх “
Сонирхсон суралцагч ariuntuul@mnums.edu.mn энэхүү E-mail хаягаар холбогдоно уу.