Элсэлтийн бүртгэл

2022-2023 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын намрын элсэлт

2022-2023 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын намрын элсэлтийн бүртгэл 2022.08.25–2022.09.09–ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Элсэлтийн шалгалт 2022 оны 09 сарын 13-нд цахимаар явагдах ба шалгалтын өмнөх өдөр шалгалт өгөх заавар, шифр, нэвтрэх нэр, нууц үгийг цахим шуудангаар илгээснээр бүртгэл баталгаажна. Хувийн мэдээллийг дутуу бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдахыг анхаарна уу.

Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын ТСҮАЗЖ-ын 4.2.2-т заасны дагуу доктор, магистрын танхимын сургалт, магистрын цахим сургалтын элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.

Нийт тэнцсэн элсэгчдийг 09 сарын 14-нд Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын вэб хуудсанд байрлуулна.

Жич : Төгсөлтийн сургалт /Магистр, Доктор/ болон төгсөлтийн дараах сургалтанд / Резиндент/ давхар суралцах боломжгүй.

Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *