ЭРДМИЙН ЧУУЛГАН– 63” АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЗҮЙН САЛБАР ХУРАЛДААНЫ ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе,

“ЭРДМИЙН ЧУУЛГАН– 63”  АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЗҮЙН САЛБАР ХУРАЛДААНД эрдэм шинжилгээний илтгэл болон эмнэлзүйн ховор тохиолдл хүлээн авах хугацааг эрдэмтэн судлаачдын хүсэлтээр  2021 оны 3-р сарын 29-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээж авна. 

Хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Лхагва гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана. 

Бүх илтгэлийн хураангуй болон эмнэлзүйн ховор тохиолдлууд “АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЗҮЙН САЛБАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН – 63” эмхэтгэлд хэвлэгдэнэ. Комиссын шийдвэрээр хэлэлцэгдэх бүтээлийг сонгох ба эрдэм шинжилгээний илтгэл болон эмнэлзүйн ховор тохиолдлуудаас тус бүр шилдэг 3-ыг шалгаруулж, урамшуулна. Шалгарсан илтгэлүүд АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 63” нэгдсэн илтгэлийн хураангуйд болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэх болно.

Та хавсаргасан файлын загварын дагуу (Хурлын вэб линкээс дэлгэрэнгүй мэдээлэлийг харна уу) илтгэлийн хураангуйг монгол, англи хэлээр 2 нүүрт, эмнэлзүйн тохиолдлыг 3-6 нүүрт багтаан бэлтгэж, доорх линкээр орж, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цагаас өмнө илгээнэ үү.

Хураангуйг илгээх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepOPJuS9xYUNMKBB5-MspmvCo9ZDlvL6pJ5J0p7oWRlgkxVA/viewform?usp=sf_link

Хурлын веб линк: https://sites.google.com/mnums.edu.mn/erdmiinchuulgan63

Эрдмийн чуулганы хуралдаантай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ илгээсэн эрдэмтэн багш, судлаачид Та бүхэнд талархал илэрхийлье. 

Хурал зохион байгуулах комисс: 

Цахим хаяг: som2021@mnums.edu.mn

Холбоо барих утас: 9911-1458, 9901-7063, 99092428

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *