Бүртгэл

  • Бүртгэл баталгаажуулах:

Цахимаар бүртгүүлж шалгалтанд ороод тэнцсэн элсэгчдийн мэдээлэл Эрдмийн сургалтын цахим хуудсанд нийтлэгдэнэ. Тэнцсэн элсэгчид зарлагдсан хугацаанд (ажлын 5 өдөр) ирж материалаа өгч бүртгэлээ баталгаажуулна.

  • 2021-2022 оны намрын элсэлт 2021 оны 8-р сарын 19-ний өдрөөс ЦАХИМ БҮРТГЭЛ бүртгүүл эхэлнэ.

  • Бүрдүүлэх материал:   (Журмын 3.2.7)

3.2.7 Элсэх эрх нь нээгдсэн болон шууд үргэлжлүүлэн суралцагч нь Эрдмийн сургуульд дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

Дотоодын иргэд:

1) Магистрын сургалтанд:

  • Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татах)
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар,
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь,
  • Элсэлтийн хураамж төлсөн баримт,
  • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар,
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

2) Докторын сургалтанд:

  • Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татах)
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар,
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь,
  • Элсэлтийн хураамж төлсөн баримт,
  • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар,
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  • Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат

Гадаадын иргэд:

Магистр, докторын сургалтанд

  • Биеийн байцаалт (Тусгай маягтаар)
  • Өмнөх шатны боловсролын зэргийн диплом болон мэргэжлийн үнэмлэх ( Баталгаат орчуулгатай, Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  • Гадаад паспорт (Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  • Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцах бол Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг
  • 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
  • Сургалтын төлбөр төлсөн баримт