Төлбөр & тавигдах шаардлага

АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын 2021 оны 02 сарын 09 өдрийн А/28 тоот тушаалын нэгдүгээр хавсралт АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ-аар зохицуулна. Магистр, докторын сургалтын элсэлт нь 2 үе шаттай байна.

  1. http://gp.mnums.edu.mn хаягаар элсэлтийн шалгалт эхлэхээс 3 долоо хоногийн өмнө Онлайнаар бүртгэнэ. Онлайн бүртгэл үргэлжлэх хугацаа 10 өдрөөс багагүй байна.
  2. Онлайн бүртгэлийг үндэслэн элсэлтийн шалгалтын хуваарь гарч, тэнцсэн элсэгчдийг сонгож, биеэр бүртгүүлэх зарыг сургалт эхлэхээс өмнө 2 долоо хоногийн өмнө (веб хуудас, утас, цахим шуудангийн аль нэгээр) хүргүүлж бүртгэнэ. Бүртгэл үргэлжлэх хугацаа ажлын 5 өдрөөс багагүй байна. 

Элсэгчдэд тавигдах шаардлага: (Журмын 2.3)

2.3.1 Магистр, докторын хөтөлбөрт элсэгч нь тухай нарийвчилсан судлагдахууны хүрээнд Эрдмийн сургуулиас  боловсруулсан элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна.

2.3.2 Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, бакалаврын голч дүн 2.5(75%)-аас багагүй байна.

2.3.3 Докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол, эсвэл түүнтэй дүйцэх боловсролын зэрэгтэй, магистрын голч дүн нь 3.0 (80%)-аас багагүй байна.

2.3.4 Элсэгч нь өмнө нь эзэмшсэнээс өөр чиглэлээр (нарийвчилсан судлагдахуун) магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардлагатай хичээлийн зөрүүг нөхөж судална. Нөхөж судалсан хичээлийг хөтөлбөрийн үндсэн цагт тооцохгүй.

2.3.5 Монгол хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч монгол хэлний шаардлагын төвшинг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагсад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.

2.3.6 Англи хэлээр суралцах хөтөлбөр сонгосон гадаадын суралцагч гадаад хэлний төв ба Эрдмийн сургуулиас хамтран боловсруулсан агуулга бүхий элсэлтийн шалгалтын шаардлагыг хангасан байна.Тухайн нарийвчилсан судлагдахууны хөтөлбөрийн агуулга, онцлогоос хамааран бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим, нэгжийн саналыг үндэслэн элсэгчдэд тусгай шаардлага тавьж болно.


Банкны мэдээлэл:

Элсэлтийн бүртгэлийн хураамж: 20000 ₮

Банкны нэр:   Хаан банк
 Хүлээн авагч:  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
 Дансны дугаар: 5031813390
 Гүйлгээний утга: Сургалтын төрөл /доктор, магистр, сайбер/, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар

Монгол элсэгч:

Сургалтын төлбөр:

Докторын сургалт – 3,708,000₮ /I дамжаа/, 2,898,000 /II, III дамжаа/

Магистрын сургалт – 3,024,000 /I дамжаа/, 2,346,000 /II дамжаа/

Магистрын цахим сургалт – 3,024,000/I дамжаа/, 2,346,000 /II дамжаа/

Төлбөр төлөх заавар : https://sw-beta.xcloud.mn/ хаягаар нэвтэрч зааврын дагуу төлнө.

Магистрын цахим хөтөлбөрийн суралцагчид энд дарж оюутны код бүртгэлтэй e-mail хаягийн мэдээллээ аваарай. Нууц үг : Регистрийн дугаарын 8 орон

Гадаад элсэгч:

Сургалтын төлбөр:

Докторын сургалт – 3290$ /I дамжаа/, 2990$ /II, III дамжаа/

Магистрын сургалт – 3070$ /I дамжаа/, 2790$ /II, дамжаа/

Банкны нэр:   Хаан банк
Хүлээн авагч:  АШУҮИСургууль
Дансны дугаар: 5107026885 /Долларын данс/
Гүйлгээний утга:  Сургалтын төрөл /доктор, магистр, сайбер/, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар