- Бүртгэл баталгаажуулах:
Цахимаар бүртгүүлж шалгалтанд ороод тэнцсэн элсэгчдийн мэдээлэл Эрдмийн сургалтын цахим хуудсанд нийтлэгдэнэ. Тэнцсэн элсэгчид зарлагдсан хугацаанд (ажлын 5 өдөр) ирж материалаа өгч бүртгэлээ баталгаажуулна.
- 2021-2022 оны намрын элсэлт 2021 оны 8-р сарын 19-ний өдрөөс ЦАХИМ БҮРТГЭЛ бүртгүүл эхэлнэ.
- Бүрдүүлэх материал: (Журмын 3.2.7)
3.2.7 Элсэх эрх нь нээгдсэн болон шууд үргэлжлүүлэн суралцагч нь Эрдмийн сургуульд дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:
Дотоодын иргэд:
1) Магистрын сургалтанд:
- Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татах)
- Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар,
- 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь,
- Элсэлтийн хураамж төлсөн баримт,
- Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар,
- Сургалтын төлбөр төлсөн баримт
2) Докторын сургалтанд:
- Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татах)
- Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар,
- 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь,
- Элсэлтийн хураамж төлсөн баримт,
- Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар,
- Сургалтын төлбөр төлсөн баримт
- Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар
- Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат
Гадаадын иргэд:
Магистр, докторын сургалтанд
- Биеийн байцаалт (Тусгай маягтаар)
- Өмнөх шатны боловсролын зэргийн диплом болон мэргэжлийн үнэмлэх ( Баталгаат орчуулгатай, Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
- Гадаад паспорт (Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
- Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцах бол Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг
- 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
- Сургалтын төлбөр төлсөн баримт